АРЦАТЫН АМНЫ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2020-04-27  

БОАЖЯ-ны харьяа газрууд Арцатын амны түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна.

Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан.

Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа учир түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ, Туул голын сав газрын хамгаалалтын захиргаа, Ой судалгаа хөгжлийн төв, “Монгол ус” ТӨҮГ, Хан хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 6 машин 30 гаруй хүн Арцтын аманд ажиллаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?