НОЁН УУЛАА АВРАХ ГЭСЭН 11 ЖИЛИЙН ТЭМЦЭЛ...

2020-05-05  

УИХ-ын чуулганаар Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж дэмжсэнтэй холбогдуулан 11 жил  тэмцэж буй "Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидтай холбогдож сэтгэгдлийг нь сонссон юм.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар түүхэн шийдвэр гаргаж, Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ. Таны сэтгэгдлийг сонсох гэж холбогдлоо? 

-Үнэхээр сэтгэл хангалуун байна. "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн маань бөөндөө сууж УИХ-ын чуулганы хуралдааныг үзсэн. Энэ асуудлыг анхнаас нь судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж дэмжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй БОАЖЯ-ныхандаа юуны өмнө баяр хүргэж, талархлаа илэрхийлж байна. Бидний Ноён уулаа аврах гэсэн 11 жилийн тэмцэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед үр дүнгээ үзүүлж, Ноён уул маань аврагдсанд манай хөдөлгөөнийхөн төдийгүй Монголын ард түмний сэтгэл амарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Н.Цэрэнбат сайдыг зарим гишүүн Арбитрын шүүхээр айлгаж байх шиг харагдсан. Бүү шантраарай л гэж захиж байна, баярлалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?