В.Адъяасүрэнгийн нэрэмжит улсын Математикийн 52 дугаар олимпиад Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна. Олимпиадад хот хөдөөгийн 100 гаруй сурагчид оролцож байгаа ажээ. Хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлснээр зөв сэтгэдэг, асуудлыг зөв томьёолж, шийдэл гарцыг олж чаддаг, хувь хүн болон төлөвшихөд нь ихээхэн ач тустай юм. Сонирхуулахад 1995 онд Математикийн улсын 31 дүгээр олимпиад Архангай аймагт болж байсан бөгөөд ийнхүү 21 жилийн дараа дахин зохион байгуулж байна.
А.САЯН