Н.ЦЭРЭНБАТ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ...

2020-05-06  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Бүгд найрамдах Солонгос улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын сургалт, дадлагын төвийг байгуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу сургалт, дадлагын төвийг Арцатын задгай хэмээх газар байгуулахаар талууд тохиролцсон. Энэхүү төвийн шав тавих ёслолыг өнөөдөр хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамны удирдлагууд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон юм.

Үйл ажиллагааны эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч Пак Жон Үн нар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах төслийн яриа хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах сургалтын төвтэй болсноор үйлчилгээний стандарт шинэ шатанд гарна гэж итгэж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр аялал жуулчлал, зочлохуйн салбарын олон улсын стандартад нийцсэн, дэлхий дахины шинэ хандлагад тулгуурласан сургалтын мастер төлөвлөгөө, сурах бичиг, гарын авлага бий болж, Монгол Улсад зочлох олон улсын аялагч, жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах, тэдний хүлээлтэд нийцэхүйц үйлчилгээ үзүүлэх салбарын ажиллах хүч бэлтгэхэд ихээхэн түлхэц болох юм” хэмээлээ.

БОАЖЯ, Сангийн яам, Бүгд найрамдах Солонгос улсын Аялал жуулчлалын байгууллага /Korea Tourism Organization/ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээг 2019 оны 6 дугаар сард үзэглэсэн. 2019-2020 онд хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулах, туршилтын сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Энэхүү сургалт, дадлагын төвийг байгуулах төсөл нь БНСУ-ын Засгийн газрын Буцалтгүй тусламжийн хяналтын хороо, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны комиссоос дэмжигдсэн урт хугацааны төсөл бөгөөд аялал жуулчлалын сургалтын төв байгуулахад 5.5 тэрбум солонгос вон төсөвлөсөн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?