Сөрөг хүчний удирдлагад байгаа Сирийн хойд хэсгийн дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгсний улмаас наад зах нь 28 хүн амь насаа алджээ. Сирийн эсвэл Оросын онгоцнууд дүрвэгсдийн хуаранг бөмбөгдсөн гэсэн албан бус эх сурвалж мэдээлсэн байна.
Лондонд төвтэй Сирийн хүний эрхийн төлөөх ажиглагч нар агаарын цохилтын улмаас олон арван хүн шархадсан хэмээн хэлсэн байна. Туркийн хилээс 10 орчим км-т орших Идлиб мужийн Сармада хотын ойролцоох Камуна хуарангийн майхнуудын агаарын цохилтын дараах дүр зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Энэ нь Алеппо хотоос баруун тийш бараг 30 орчим км-т оршдог газар юм байна. “Алеппо болон Пальмирагаас дүрвэж ирсэн дүрвэгсдийн түр орогнох хуаранд агаараас хоёр удаа цохилт үзүүлсэн. Майхнууд шатаж байсан” хэмээн орон нутгийн идэвхтэн Абу Ибрахим аль Сармади хэлжээ.
Одоо ч дүрвэгсдийн хуаран байсан энэ газарт гал улалзан шатсаар байна. Гэхдээ энэ халдлагыг хэн үйлдсэн гэдгийг одоогоор тодорхойлоогүй байна. Сирийн засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд хийсэн 48 цагийн турш гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлснээс нэг өдрийн дараа энэ халдлага болжээ.
Эх сурвалж : http://www.theguardian.com/world/2016/may/05/airstrike-hits-refugee-camp-in-northern-syria-say-activists