Нүүр   /  

АН-ын Сонгон шалгаруулах хороо нэр дэвшигч тус бүрийг хэлэлцэж байна

2020-05-16  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нараа тодруулах АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр 12.30 цагт эхэлж, 20.00 цагт тус намаас мэдээлэл хийлээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ, "Бид ирэх 4 жилд парламентад АН-аас олон түмнээ хэн төлөөлөх гэдгийг цахимаар хэлэлцэж байна. Та бүхэн ч нэр дэвшигчдийн нэрсийг чих тавин хүлээж байгаа байх. Ирэх 4 жилд Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас нэн тэргүүнд гаргаж чадах, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх чадвар, боловсролтой, нийтэд танигдсан хүмүүсийг нэр дэвшигчээр тодруулна" гэв. 

Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр, "АН-ын дүрмээр намын Сонгон шалгаруулах хороо нэр дэвшигч тус бүрийг хэлэлцэж байна. Сонгон шалгаруулах хороо нь ҮБХ-ноос сонгогдон байгуулагдсан, 19 гишүүнтэй. Нэр дэвшигчдийг хэлэлцээд ҮБХ-ны хуралдаанд эцсийн байдлаар өргөн барьж танилцуулна. Улмаар ҮБХ тодруулна" гэв. 

Тэрээр, намын дунд шатны байгууллагууд горилогчдын мэдээллийг ҮБХ болон Сонгон шалгаруулах хороонд битүүмжлэн илгээж ирүүлсэн гээд, "АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нар нэр дэвших үү?" гэсэн асуултад, "УИХ-ын гишүүн хүн автоматаар намын ҮБХ-ны гишүүн болдог. Тэд сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн байх. Нэр дэвшилтийн талаар одоогоор мэдэхгүй байна" гэв. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

https://www.montsame.mn/mn/read/225727

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR MAXWELL:Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 до****ыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр дамжуулан бидэнтэй холбоо барина уу. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL 2020-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?