Нүүр   /  

40 ӨРХӨД ХҮНСНИЙ БАГЦ БҮТЭЭГДЭХҮҮН ОЛГОЛОО

2020-11-26  

 “Халуун сэтгэл” аяны хүрээнд зорилтот бүлгийн 40 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүн олголоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор зорилтот бүлгийн өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор Есөнбулаг сумын ЗДТГ-аас “Халуун сэтгэл” аяныг санаачлан өрнүүлж амжилттай зохион байгуулжээ.

Энэхүү аянд Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний 30 орчим дэлгүүр нэгдэж, хүнсний талонд хамрагддаггүй зорилтот бүлгийн 40 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүн хандивласан юм. Хүнсний багцад өдөр тутмын хэрэглээ болсон төмс хүнсний ногоо, гурил будаа, гоймон, сүү, талх нарийн боов гэх мэт багтсан бөгөөд 11 дүгээр сарын 24-нд зорилтот бүлгийн өрхөд олгов.

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?