Нүүр   /  

ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

2021-03-13  

Дундговь аймагт ирсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, түүний хавьтлуудыг тогтоон, зарим сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Дундговийн харьяат нэг иргэн Улаанбаатар хотод шинжилгээ өгч, хариугаа гарахаас өмнө аймагт ирж, гэртээ нэг хоносны дараа хариу нь эерэг гарсныг утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн иргэн аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хот руу буцсан байна.
Тиймээс хүүхдүүдийнх нь сурдаг Хүмүүнлэг, Цэгц билиг сургууль болон хоёрдугаар цэцэрлэг, түүний үйлчлүүлсэн Монос эмийн сан,  Жавхлан дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосон.

Энэ талаар аймгийн ЭМГ-ын хэлтсийн дарга Б.Саруулцэцэгээс тодруулахад "Аймгийн хэмжээнд түүний ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах, шинжилгээ авах ажлуудыг хийж байна. Одоо аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа. Хөл хорионы дэглэмйг чангатгах санал өгөөд байна" гэлээ.  

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?