Нүүр   /  

АГААРЫН РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

2021-08-12  

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоосон байна.

Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллагаас уг рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд энэ сарын 10-нд хяналт шалгалт хийсэн байна.

Улмаар рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзжээ.  Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г хэсэгт “Ачаа өргөх кранаар хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэхийг хориглоно” гэж заасан тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?