Нүүр   /  

ГЕРМАНД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ӨНДӨР НАСТНУУД ХУВЬССАН ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ

2021-02-08  

Германы баруун нутгийн Доод Саксон мужийн Бельм хотын асрамжийн газрын өндөр настнууд “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хэдий ч коронавирусийн "британи хувилбараар" халдварлажээ.

“Бельм хотын асрамжийн газарт Их Британид бүртгэгдсэн коронавирусний “B.1.1.7” хувилбар илэрсэн. Уг хувилбараар 14 хүн халдварласан. Асрамжийн газрын бүх өндөр настанд нэгдүгээр сарын 25-нд вакцины хоёр дахь тунг хийсэн байсан” гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Асрамжийн газрын бүх ажилтан, тэдний гэр бүл, өндөр настнуудыг тусгаарласан байна.

Хувиралд орсон коронавирус өндөр настнуудад ямар аюул учруулах талаар найдвартай мэдээлэл байхгүй байгаа учраас вакцины хоёр дахь тарилгыг хийсний дараа өндөр настнууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдалд тогтмол хяналт тавихыг Германы Өвчтөнүүдийг хамгаалах сангийн тэргүүн Евген Брыш эрх баригчдадаа уриалжээ.

Үүний зэрэгцээ хотын эрх баригчдын мэдээлж буйгаар, халдвар авсан хүмүүсийн зарим нь огт шинж тэмдэггүй байгаа бол заримд нь сул шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь коронавирусийн вакцины үр дүн байж магадгүй гэж үзэж байгаа аж. Тэдэнд “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран гарган авсан вакциныг хийжээ.

Коронавирусийн вакцинжуулалт Германд өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 5-ны байдлаар 3.1 сая хүн вакцин хийлгэсэн байна.

 

Эх сурвалж: БЕРЛИН. /TASS/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?