Нүүр   /  

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ ӨВДСӨН ИРГЭД ДАХИН ӨВДӨЖ БАЙГАА АЖ

2021-08-10  

Smith School of Business - Insight - Canada has a Coronavirus Testing  Problem

Коронавирусийн халдвар авч өвдсөн иргэд дахин өвдөж байгаа аж. Эдгээр иргэдийн хувьд “би нэгэнт өвдсөн учраас дахин өвдөхгүй” гэсэн бодлоор халдвар хамгааллын дэглэм барихгүй, олон нийтийн дунд хэнэггүй явж байгаа байдлаас үүдэлтэй гэнэ. Дахин халдвар авч, өвдөж буй иргэдэд өөр хэв шинж илэрч байгаа тул анхаарал сэрэмжээ хэзээ ч сулруулж болохгүй гэдгийг аймгийн ЭМГ-аас онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн 24 цагт 107 сорьцод PCR шинжилгээ хийхэд 48 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Бугант, Мандал, Орхонтуул, Сайхан, Шаамар, Дулаанхаанд тус тус байгаа аж. Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 21 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 294 батлагдсан тохиолдол, 21 ойрын хавьтал хамт байна. Мөн 7 суманд 146 иргэн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж.

Эдгээр тохиолдлоос жирэмсэн эх дөрөв, 0-17 насны 54 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол нэн хүнд гурав, хүнд хоёр, хүндэвтэр 13 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?