Нүүр   /  

Коронавирусээр халдварласан 141 дэх тохиолдол бүртгэгдлээ

2020-05-22  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 403 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний шинжилгээнээс нэг хүнд коронавирусний халдвар илэрчээ.  Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо 141 болж байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр халдвартай иргэн тус төвд тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан юм. Энэ сарын 13-нд ОХУ-аас ирсэн нийт 57 оюутан ийнхүү коронавирусээр халдварлаад байна.  

ХӨСҮТ-ээс өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Тэд 30-40 хоног эмчлүүлжээ.

Манай улсад коронавирусний зөөвөрлөгдсөн нийт 41 тохиолдлоос 28 хүн эдгэрч, "COVID19" халдвараар 113 хүн эмчлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/226342

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?