ХҮҮХДҮҮД БИДНЭЭС ЮУ ХҮСДЭГ ВЭ?

2020-05-28  

Тэд эцэг эхтэйгээ цуг байхыг, өөрсдийнх нь бодлыг буруутгаж шүүлгүйгээр сонсоосой гэж хүсдэг. Хүүхдийн амьдралд аав ээж нь хамгийн чухал хүмүүс. Бидний хувьд ч тэр хамгийн чухал нь хүүхдүүд шүү дээ. 

Хүүхэд бүрд эцэг эхийнхээ аль алинтай нь хамт байх хэрэгцээ бий. Ихэнх эцэг эхчүүд гэр бүлээрээ хамтдаа кино үзэж, гадуур зугаалахыг хүүхдүүдтэйгээ хамт цаг өнгөрөөж байна гэж эндүүрдэг. Гэтэл хүүхэд тус бүрд тусгайлан цаг гаргаж, тухайн цагтаа ах эгч дүүгийнх нь биш зөвхөн түүний асуудлыг сонсох хэрэгтэй. Хамгийн том хүүхдэдээ л гэхэд бид бага хүүхдүүдээ унтсаны дараа цаг гаргаж болно.  Эрэлхийлж, хичээх л юм бол боломж бий. Гэтэл бид залхуурч, ядарч, төвөгшөөн тоохгүй орхисоор. Нэгийг нь хэтэрхий анхаарч, нөгөөг орхигдуулсаар. 

Магадгүй гэртээ байхдаа та аар саар бусад зүйлст анхаараад хүүхдэдээ бүрэн анхаарч чаддаггүй байж болох тул, долоо хоногтоо хүүхэд тус бүртэйгээ хамгийн багадаа нэг удаа гэрээсээ гарч, хоёулхнаа байх цагийг бий болгоорой.

Хүүхэд тань сонсохыг хүсвэл өөрийнхөө тухай ярихаас бүү татгалзаарай. Хүүхэд насандаа гаргаж байсан алдааныхаа тухай хүүхдэдээ ярьж тухайн үед ямар сэтгэгдэл төрж байснаа уудалж болно. Бага байхдаа сайн найзтайгаа муудалцаж байсан бол тэр тухайгаа ч ярь. Асуудлаа яаж шийдэж байсан тухайгаа ч тэр. Тэгснээр хүүхэд тань, “аав/ээж хоёр маань ч бас хүүхэд байж, тэдэнд ч гэсэн асуудал гардаг байж” гэж ойлгох болно.

Сэтгэл зүйч, социологич Кэролин Симмонс нь хүүхдээ өөрсдөө асарч халамжлах боломжгүй болсон эцэг эхчүүд, гэр бүлүүдтэй ажилладаг байна. Энэ чиглэлээр багагүй хугацаанд ажилласан тэрээр эцэг эх хүүхдийн харилцааны тухай нийтлэл бичвэрүүд бичдэг ажээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?