Ц.Баатархүү: Ардчилсан намын бүх нэр дэвшигчийг СЕХ бүртгэсэн

2020-05-28  

Ардчилсан намаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй 76 хүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул СЕХ бүгдийг нь бүртгэж авсан хэмээн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэв. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болох гэж байгаа энэ үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын зарим нэр дэвшигчийг СЕХ бүртгэж аваагүй гэсэн ташаа мэдээ гарч буйг тэрбээр мэдээллийн үеэр тодотгоод, улс төрийн намуудыг  гүтгэн харлуулах хуурамч мэдээгээр бус, бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга, нээлттэй өрсөлдөхийг уриаллаа. Тэрбээр, "УИХ-д хэн нэр дэвшихийг зөвхөн улс төрийн нам шийддэггүй. Хууль хяналтын байгууллага, төр захиргааны байгууллага, СЕХ шийднэ. Тухайлбал, ЦЕГ нэр дэвшигчийг ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх лавлагаа гаргадаг. АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул СЕХ бүртгэж авсан. Гэтэл хэсэг хүмүүс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мөнгө төлж элдэв гүтгэлэг явуулж байна" хэмээв. 

Мөн тэрбээр, "ШШГЕГ-аас өр төлбөртэй эсэх лавлагаа болон Татварын ерөнхий газраас хугацаа хэтэрсэн татварын өртэй эсэх нэр дэвшигчийн лавлагааг авч СЕХ-нд хүргүүлдэг. Ардчилсан намаас нэр дэвшсэн 76 хүнийг СЕХ бүртгэж авсан нь ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг нотолж байна" хэмээн онцлоод, тус намын болон нэр дэвшигчдийнх нь нэр хүндэд халдсан гүтгэлгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ.

Ардчилсан намын хуулийн хэлтсийн хуульч Б.Хонгорзул, "Иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн тухай, Эрүүгийн, Зөрчлийнй тухай хуулиар хамгаалдаг. Эрүүгийн хуулийн 14.8-т заасны дагуу нэр дэвшигчийн алдар нэрд халдаж сонгогдох эрхэнд халдсан гэж үзээд, цагдаа, тагнуулын байгууллагад гомдол гаргасан. Харамсалтай нь, гомдлыг хянан шийдвэрлэх ажил хэт удаашралтай байна" гэсэн юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн 21.2-т сонгогч нийтээрээ чөлөөтэй санал гаргах, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.5-т заасны дагуу иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан, санал өгөхөд хөндлөнгөөс саад учруулсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Мэдээллийн дараа Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү сэтгүүлчийн асуултад хариулав. 

-Ямар нэр дэвшигчдийг гүтгэж байна вэ?

Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг авлига, албан тушаалын гэмт хэргээр ял авсан мэтээр гүтгэсэн. Монгол Улсын бүх хууль хяналтын байгууллагын лавлагаанаас тийм мэдээлэл гараагүй. Гүтгэж буй цуврал нэвтрүүлгүүд худлаа гэдгийг Ардчилсан нам мэдэгдэхийн зэрэгцээ хууль хяналтын байгууллага давхар нотолж лавлагаа гаргаж өгч байна. 

-Ардчилсан намын хандивын данс нээгдсэн үү?

-АН-ын болон 76 нэр дэвшигчийн хандивын данс нээгдсэн. Учир нь хуулийн хугацаатай. Ардчилсан нам бүх хандивын дансыг ил тод байлгах зарчмын шаардлага тавьж байгаа. Улс төрийн сонгууль ил тод, түмэн олонд нээлттэй байх уриалгыг дэвшүүлж байна. 

      ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/226894

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?