Долоо хоног Ням гаригаас эхэлдэг

2020-05-29  

Олон сонголт дундаас хамгийн чухал нь, бүр үндэс суурь нь ШИНЭ ДОЛОО ХОНОГОО ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ. Байшингийн хундаамыг зөв тавих нь байшингаа санасандаа хүртэл барьж дуусгах анхдагч нөхцөл болдог шиг шинээр эхлэх долоо хоног бүрийг зөв чигт нь залж чадах эсэхэд л хамаг учир нь байгаа юм. Долоо хоногийн эхний өдрийг чи Даваа гараг биш Ням гараг гэдгийг мэднэ байх тийм үү. Алив календараа хараад үз дээ. Даваа гараг өмнө Ням гараг байгаа биз. Тэгэхээр чи Ням гарагт буюу бүтэн сайн өдөрт чи илүү ач холбогдол өгөх хэрэгтэй болж байна аа гэсэн үг.

Унших цаг – Уран зохиолын, шашны, баримтат, намтар гээд ямар ном уншихад эрч хүчээр цэнэглэгдэж, ухаарал, шинэ санааг авдаг вэ? Тэгвэл тухайн номоо бүтэн сайн өдөр уншихаар төлөвлөөрэй. Нэг талаасаа оюун санааны амралт болно. Нөгөө талаасаа ирэх 7 хоногоо шинэ санаа, эрч хүчээр дүүрэн эхлүүлэх нэг хөшүүрэг болно. 

Бичих цаг - Эргэцүүлэх, бясалгах боломж олгодог учраас бичих нь маш үр дүнтэй аргуудыг нэг болдог. Өнгөрсөн долоо хоногийн талаар, өнгөрсөн нэг сарын хугацаанд ухаарч ойлгосон сургамж, шинэ мэдлэгүүд, алдаа оноо, цаашид хийж бүтээх зүйл, зорилго зорилт, мөрөөдөл, хүслийн жагсаалт, аялахыг хүсэж байгаа газрын жагсаалт гэх мэт өөрийн амьдралд хэрэгтэй, цаашид илүү сайжирч, илүү ухаалаг, илүү бүтээлч нэгэн байхад туслах зүйлсийнхээ талаар тэмдэглэ. Эдгээрийг тэмдэглэлийн дэвтэр, захидлын цаас, хувийн блог дээрээ бичсэн ч болно. Бичиж тэмдэглэхэд зарцуулсан цаг хугацаа чинь маргааш нөгөөдөр, түүний цаад өдрүүдэд ажилдаа ханцуй шамлан орох эрч хүчийг чинь нөөж байх ёстой гэдгийг санаарай. 

Төлөвлөх цаг - Хүн бүхэнд яг ижилхэн ногддог хоногийн 24 цагийг зүгээр сууж өнгөрөөх үү, мөрөөдөл зорилгоо биелэл болгоход зарцуулах уу гэдэг чиний сонголтын асуудал. Хэрвээ 2 дахь сонголтыг хийхийг хүсэж байгаа л бол цагаа хэрхэн зөв хувиарлаж, аль цагийг юунд хэрхэн ашиглах ухаалаг төлөвлөгөөг хэрэгжүүлдэг болох нь чамд тусаа өгнө. Өдөр тутмын, долоо хоногийн, нэг сарын, бүтэн жилийн төлөвлөгөөг гаргаж эмх цэгцтэй амьдрах нэг алхмыг хийгээрэй. Төлөвлөгөө гаргаж, эргэн нягталж, хаана яваагаа харж, юунд дээр илүү удаан, юун дээр илүү хурдан нухацтай ажиллахаа ахин дахин хар. Ингэж төлөвлөхөд бүтэн сайн өдөр хамгийн тохиромжтой. Учир нь маргаашнаас чи ажил руугаа, мөрөөдлөө биелүүлэх талбар луугаа дайрах хугацаа эхэлж байна шүү дээ. 

Урам зоригоор бялхах цаг - Амьдралын жижиг зүйлсээс таашаал авч, урам зоригоор дүүрч явна гэдэг сайхан. Амжилттай яваа нэгэн, мундаг ээжүүд, байгаль эх, найз нөхдийн яриа, хүүхдүүд, дэлгүүр хэсэх, амттан хийх, шинэ жор турших, ном унших, тэмдэглэл хөтлөх гээд чи юунаас ч таашаал авч болно. Тэр тусмаа өөрийгөө ойлгоход, амьдралын хэв маягаа илүү гоё болгон өөрчлөхөд, мөрөөдлөө өрдөхөд, аливааг эерэгээр, гэгэл гэгээтэйгээр харахад туслах хэн нэгнээс ирэх урам зоригийн захидал, хэн нэгний чамд хэлсэн сайхан үгс байвал тэр тусмаа л чи урам зоригоор бялхсан долоо хоногийг эхлүүлнэ шүү дээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?