ЯЛАЛТЫН БАЯРЫН ЭРГЭН ТОЙРОНД

2016-05-09  

Аугаа эх орны дайны 71 жилийн ялалтын баяр болоход бэлэн болжээ. Оросын орны нийслэл Москва хот болоод бусад хотуудад баярын бэлтгэл бүрэн хангагдаж, гудамж талбайг чимэглэж дуусжээ. 2016 оны 5 дугаар сарын 4-12-ны өдрүүдэд Москва хотод 14 мянган төрөл бүрийн туг далбаа, томоохон хэмжээний сурталчилгааны самбар, чимэглэл байрлуулдаг ажээ. 24 метрийн өндөртэй хамгийн том далбааг Москва хотын "Воробьёвы горы" гэдэг газар мандуулна. Мөн аугаа эх орны дайны дурсгалд зориулж барьсан "Покланная гора" цогцолборт өнөө орой "Традиции России" нэртэй морин шоу болон үдшийн концерт явагдана. 

Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдөр Кремлийн хүндэтгэлийн өргөөнд ялалтын баярт зориулсан "Будем жить!" нэртэй концерт боллоо. Энэ жил фашистын германы эсрэг аугаа эх орны дайнд оролцсон, амь үрэгдсэн олон сая хүмүүсийн дурсгалд зориулсан "Үхэшгүй хороо" жагсаалыг зөвхөн Орост гэлтгүй дэлхийн 40 орчим орнууд, хотуудад зохион байгуулж байна. Энэ жагсаалд оролцож буй хүмүүс дайнд оролцсон өөрийн төрөл садан, ээж аав, ах дүү нарынхаа зургийг гартаа барьж оролцдог уламжлалтай билээ. 


 Маргааш москва хотод дараах арга хэмжээг явуулахаар төлөвлөж байна. 

Өнөөдөр 10.00 цагаас уламжлалт ёсоор Улаан талбайд ялалтын парад эхэлнэ. Энэ удаагийн цэргийн парадад 10 мянга гаруй офицер, цэрэг алхаж, 71 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг нисэж, 200 нэгж зэвсэг, техник оролцоно. Маргааш өглөө москва хотын тэнгэрийг үүлэрхэг байвал түүнийг сарниулах үүрэг хүлээсэн 10 нэгж нисэх онгоцнууд бэлэн байдалд байгаа. 

Өдөр, 15.00 цагаас "Тверская" гудамжнаас "Бессмертный полк / Үхэшгүй хороо" жагсаалд оролцож буй хүмүүс хөдөлгөөнөө эхлээд Кремль хүртэл явган алхана. Жагсаалд оролцож буй хүмүүсийн төрөл төрөгсдийнх нь зургийг стандарт хэмжээгээр хэвлэх, жижиг хэмжээний самбарт байрлуулахад ямар нэгэн мөнгө төлөхгүй. 

Тухайн оройны 18.55 цагт дайнд амь үрэгдсэн ЗХУ-ын 26,6 сая иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж "Нэг минут" дуугүй зогсоно. Дашрамд дурдахад 1998 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан албан ёсны баримтад дурдсанаар бол дайны дөрвөн жилийн хугацаанд улаан арми нийтдээ 11 сая 944 мянга 100 цэргээ алджээ. Үүний 6 сая 885 мянга цэргүүд нь алагдсан эсвэл ор сураггүй алга болсонд тооцсон, харин 4 сая 559 мянган цэрэг нь дайсанд олзлогдсон гэнэ. 

19.00 цагт баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулан "Үдшийн концерт" зохион байгуулна. Харин оройны 22.00 цагт ялалтын салют буудуулна. 


 

2016 оны 5 дугаар сарын 9-нд "День Победы" гала-концертын хүрээнд Марийнский театрт симфони оркестрийн тоглолт болно. "Театральная площадь"-д ахмад дайчдад зориулсан "Хрустальные звездочки" тоглолт, театрийн жүжигчилсэн тоглолт, кино концерт болон залуу уран бүтээлчдийн тоглолтууд тус тус болно. Энэ үеэр цэргийн хээрийн хөдөлгөөнт гал зуух ажиллаж, иргэдэд үнэгүй хоол ундаар үйлчлэх ажээ. 

Түүнчлэн маргааш оросын томоохон хотууд түүний дотор 13 баатар хотуудад цэргийн парад явагдаж, аугаа эх орны дайны баатруудын дурсгалын хөшөө, цогцолбор, мөнхийн галд цэцэг өргөх хүндэтгэлийн болон бусад арга хэмжээнүүд явагдана.

 

 

 

ОХУ-аас Р. ЭНХБОЛД мэдээллээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?