ТАМХИНЫ УТАА ШИГ САРИНАХ ЗАЛУУ НАС МИНЬ БАЯРТАЙ

2020-06-05  

Улсын хэмжээнд тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаа залуучуудын тоо өдрөөс өдөрт, цагаас цагт эрчимтэй нэмэгдэж байна. Хотын гудамжаар халаасандаа гараа хийсэн амандаа янзуур зуусан иргэд хотын хөгжилд хэрхэн нөлөөлдөг бол. Тамхи татах хэрэглэчдийн тоо залуучиж байна 12-26 насны залуучууд хэт таталтай байна.Тамхи нь өөртөө тодорхой хэмжээгээр мансууруулах бодисны төрлийг өөртөө агуулдаг Никотин гэдэг бодис нь тамхи татах үед уушгинд орчин цусны урсгалаар бие махбодод тархан биед өвөрмөц, өөр мэдрэмж төрүүлдэг. Нэг үгээр никотин нь сэргээш юм. Никотин нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, бөөрний дээд булчирхайд нөлөөлснөөр адреналин гэдэг даавын ялгаралтыг ихэсгэдэг.


Уг даавар нь биед хуримтлагдах глюкозын хэмжээг ихэсгэснээр артерын даралт ихдэж, амьсгал түргсэж, зүрхний цохилт түргэснэ. Түүнчлэн никотин нь нойр булчирхайгаас ялгарах инсулин дааврын ялгаралтыг багасгадаг учир тамхи татдаг хүний цусан дахь сахарын хэмжээ үргэлж их байдаг юм байна. Мөн нейротрансмитер болох допаминыг ихээр ялгаруулснаар биед таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингэсээр бие махбод никотинд дасал болсноор улам илүүгээр шаарддаг. Иймээс ч тамхийг удаан хугацаагаар татсан хүмүүс дөнгөж эхлэн татаж байгаа хүмүүсээс илүүгээр шаарддаг болдог байна.

Тамхи татдаг хүний уушиг нь маш их бохирдсон байдаг бөгөөд их хэмжээгээр тамхины бохь наалдаж үлдсэн  учраас уушигны бөглөрөл үүсэн амьсгалын замын хүндрэл үүсэх тохиолдол их. Тамхи их сорсон хүний биед арьсны өнгө алдаж харлах, үйлчлээ хурдан үүсэх, олон жил удаан татсан хүнээс хий ханиалгах, хоолой сааралтах гэх шинж тэмдэг  илэрдэг. Жирэмсэн эмэгтэй татах болон утаа нь урагт сөрөг нөлөөлдөг. Сүүлийн үед электрон тамхи  хэрэглээд ороод байгаа бөгөөд энэ нь нэг талаараа тамхийг орлож буй зүйл боловч сөрөг нөлөөтэй.

Татсан иргэнээс илүү татаагүй иргэн нь дан тамхилаттанд өртөх тохиолдол нийгэмд зонхилж байна.Тамхинд орсон иргэдийн шалтгаан нь маш энгийн буюу сэтгэл зүйн дарамт болон гэр бүлийн асуудал болон найз нөхдийн шахалт дарамтаар ордог гэж сэтгэл судлаач нар санал нэгтэйгээр хэлж байна. 

Тамхинаас гарах том төлөвлөгөө тавалгүйгээр  хэрэгжүүж болох аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар байх . Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 70% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. Тамхи таталын ихэнд хувийг залуучууд татаж байга нь том эмгэнэл юм шиг. Тамхины утаа шиг саринаад алга болох залуу насаа өөрийн хүслээр хордуулж байна гэж хар тамхи мансууруулах бодистой тэмцэх албаныхан залуучуудад зөвлөж байна. Өнөөдөр таны биед ямар нэгэн сөрөг тэмдэг тлрэхгүй байж болно гэхдэ алсдаа нөлөөлөх болно.

 

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?