Нийслэлийн онцгой байдлын газар нисдэг тэрэг, автомашинтай болно

2020-06-09  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин хуваарилж Улаанбаатарын ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглуулахаар болжээ.

Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжиж Гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлж байгаа бөгөөд үүнээс Нийслэлийн Онцгой байдлын газарт өгөх юм байна.

Мөн Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, 3 нисдэг тэрэг нийлүүлнэ хэмээн хотын Захирагч С.Амарсайхан мэдээллээ. Мөн хотын төвд нисдэг тэрэг буулгах газар талбайн талаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг гарч судалгааг хийж байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/227867

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?