Нүүр   /  

“Samsung Electronics”-н тэргүүнийг баривчлахаас татгалзжээ

2020-06-09  

 Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч  “Samsung Group” компанийн тэргүүн Ли Жэ Ёныг компаниудыг удирдах эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан хэрэгт холбогдуулан баривчлах тушаал өгөх тухай прокурорын газрын хүсэлтийг Сөүл хотын шүүх хүлээн авахаас татгалзсан.

 

Ли Жэ Ён шүүх хурлын танхимд 10:00 цагт ирсэн бөгөөд шүүх хурал 9 орчим цаг үргэлжилжээ. Орон нутгийн цагаар мягмар гаргийн орой шүүхийн шийдвэр гарсан.

 

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries”-г 2015 онд нэгтгэснээр конглометарт ганцаар хяналтаа тогтоосон хэрэгт холбогдуулан Ли Жэ Ёныг баривчлах тушаал өгөх тухай прокурорын газар 6 дугаар сарын 4-нд шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

 

эх сурвалж:https://www.montsame.mn/mn/read/227872

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?