ГОЛ УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ЗАВЬТ ЭРГҮҮЛ ӨНӨӨДРӨӨС ТУУЛ ГОЛЫН ХӨВӨӨГӨӨР ГАРЧ ЭХЭЛЛЭЭ.

2020-06-10  

 НОБГ-аас Гол усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зарчмаар ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

Энэхүү арга хэмжээг 2010 оноос хойн Туул гол дээр хэрэгжүүлээд байгаа билээ.

“Завьт эргүүлээр” алба хаагчид 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллахаар боллоо.

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?