Нүүр   /  

Хүмүүс яагаад улс төрд дургүй байдаг вэ?

2020-06-14  

Улс төр бидний өдөр тутмын амьдралын хаа нэгтээ аяархан цуурайтаж байдаг сэдэв. Үүний талаар тодорхой мэдлэг хуримтлуулж ойлгодог байх нь асар чухал. Гэтэл яагаад хүн болгон “өө улс төр биш шүү” гэсэн хандлагатай байна вэ?

Юун түрүүнд судалгаагаар хүмүүсийн ихэнхи хувь нь “улс төрд нэг их нөлөөлж чадахгүй, улс төр ч миний амьдралд нөлөө үзүүлэхгүй” гэсэн бодолтой байдаг аж. Үлдсэн хувь нь улс төрийг бүр огт ойшоодоггүй ба эргэн тойронд нь болж байгаа үйл явдалд сиймхий чинээ анхаарал хандуулдаггүй байна. Энэ бүлэгт ихэвчлэн оюутан, залуус орно. Тэрний балгаар 2008 онд болсон АНУ-ын сонгуульд ард иргэдийх нь тал гаруй хувь нь санал өгөөгүй байдаг. 

Хэдэн жилийн өмнө телевизийн сувгуудаар “... би улс төр гэх мэт нийгмийн хар бараан зүйлд анхаарал хандуулах дургүй” гэсэн тексттэй  сурталчилгаа нэлээд удаан явсныг тод санаж байна. Нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг бизнес эрхлэгчид өөртөө ашигтайгаар хөхүүлэн ашиглах нь улам л ихэслээ. 

Бензиний үнэ, цахилгааны төлбөр, спорт, технологийн хөгжил, бизнесийн хөгжил, боловсролын систем, ажлын байр гээд бүгд л улс төрөөс  хамааралтай болсон байхад бидний амьдралд нөлөө үзүүлэхгүй гэж бодох нь ер дэмийрэл.  Улс төр гэрт чинь орж ирээд буйдан дээр чинь тухлан сууж, тог, усаар чинь тоглож  байхад чи тоохгүй хэвээрээ л байх уу!  

Улс төр угаас бохир салбар- Заримдаа улс төр төгсгөлгүй тэмцэл, тулаан шиг байдаг. Үүнийг бохир тоглоом, бүгд л оргилд нь гарахын төлөө булхайцдаг гэж үзвэл бусад бүх салбар ч гэсэн ийм шүү дээ. Боловсролын салбар, аж ахуйн нэгж гээд хаа газар албан тушаалын төлөөх өрсөлдөөн байж л байдаг. 

Магадгүй та тодорхой хэдэн улс төрчидөд дургүй бол түүнийхээ халуунд улс төр гэх ойлголтыг нь үзэн ядах хэрэггүй. Төрийн ордонд болж байгаа үйл явцыг эмх цэгцтэй болохыг ч хүлээх хэрэггүй. “Зайдас, хууль хоёрыг хэрхэн бүтдэгийг нь мэдээд хэрэггүй” гэсэн алдартай үг бий. Энэ бол ийм л замбараагүй байх ёстой зүйл. Энд өөрчлөгдөх ёстой ганц зүйл бол таны, миний, чиний хүлээж авах хандлага л байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?