Нүүр   /  

Зүрхэн чинээ бяцхан биеийг чинь дэлхий надтай булаацалдаж арсалдав- Найздаа бичих захидал

2020-07-13  

Эрт урьдын цагт сайхан сэтгэлт нэгэн хүү байжээ. Над дээр ирэх замаа өөрөө олсон түүний үг нь хатуу, сэтгэл нь зөөлөн байв. Найз нөхдөөр хүрээлүүлсэн мөртлөө үргэлж ганцаардаж явдаг нь сонин. Бид хоёр анх танилцангуутаа л хотыг тойрч алхдаг байлаа. Хөл өвдөх, ам чилэх зэрэгцээд их л зовдог байсан гэхэд одоо бол нэг их жаргалтай өдөр хоногууд байж. 

Уулзаж нөхөрлөж явсан хүмүүс хичнээн олон билээ. Харин чам шиг хүн ганц ч байсангүй найз минь. Инээх, уйлах нь тэнцүү харагддаг болохоор сайн найзууд юм гэж өөрсдийгөө боддог. 

Бидний хамтдаа өнгрүүлслэн цаг хугацааг нийлүүлэх юм бол ердөө хэдхэн өдөр, цаг, минут л болох мэт. Гэтэл толгойд үлдэх дурсамж насан туршид толбо адил зүрхийг минь буджээ. Найз минь нэг бүсгүйг өөрөөсөө их хайрласан билээ. Түүнийхээ тухай ам хуурай байхыг нь үзээгүй. Санаа алдах бүртээ түүнийгээ шингээн уусгасан учир хоёр хүний амьсгааг дуусгасан гэж үзсэн байж мэднэ.  

Тэр бүсгүйг нь би сайн танихгүй ч түүнийг сонсож хамтдаа хайрласан гэхэд хилсдэхгүй. Баргийн хүнд татагдаж дурладаггүй найз минь ухаанаа алдтал унаж туссан болохоор гарцаагүй гайхалтай нэгэн байж таараа. Ингээд бодоход найз минь жихэнэ эр хүн шиг амьдралаар амьдарч байгаа юм байна. 

Найз минь амьд цэцэг, уран зураг, төгөлдөр хуурын эгшигт үхдэг хүн. Зуурдын, хуурамч, амьгүй юманд ясны дургүй. Дэлхийг урлагийн бүтээл мэт л бишрэн хардаг болохоор эмэгтэй хүнийг дэлхийтэй зүйрлэнэ. “Миний ертөнц шүү дээ” гэж түүнийгээ ярих нь ер таалагддагүй байлаа, одоо бодоход миний ухаан хүрэх зүйл огт биш байж. 

Нэг өдөр тэр минь надад “би чамд урам хугарч байна” гэх нь тэр. Хатуу үг сонсох дургүй дураараа зангаараа нэг их гомдсон хирнээ яагаад ч юм ухаан суух шиг болж билээ. Тэгэхэд л би энэ хүнийг алдаж болохгүй юм шүү гэж бодсон шүү. 

Ийм хурдан явах болчихсон юм уу? Хүний алхаж болох олон харгуйгаас хамгийн хатуу нь чамд оноогдож. Шударга бус энэ амьдрал хэзээ нь чамайг тэгэж их жаргаасан гээд авч явах гэж яарна вэ.  

Дэргэд байхад нь үүрдийн юм шиг санасан бүхэнд ч дуусах өдөр ирдэг ажээ. Угаас бодоход үүнийг хүн бүр ухаарсан юм шиг хирнээ хэн ч санадаггүй нь харамсалтай. 

Зүрхэн чинээ бяцхан биеийг чинь дэлхий надтай булаацалдаж арсалдав.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?