Нүүр   /  

Төгөлдөр хуурыг богино хугацаанд тоглож сурах зөвлөгөө

2020-06-30  

Төгөлдөр хуур яаж тоглодгийг мэдмээр байна уу?

Чадахгүй мэдэхгүй гэх юм байхгүй. Гол нь байнгын дадлага. Төлөвлөгөө гаргаж тогтвортой суугаад байвал дорхноо сурч л таарна.

Сурч эхлэхээсээ өмнө доорх бяцхан зөвлөмжтэй танилцаад аваарай.

1.       Суугаад хичээллэж эхэл

Төгөлдөр хуураар хичээллэхийг хийх ажлынхаа жагсаалтад багтаадаггүй хүн олон. Ингээд та бидний завгүй амьдралын давалгаан дунд төгөлдөр хуур мартагдаж хоцорно.

Төгөлдөр хуур яаж тоглож сурах вэ гэвэл гол нь өдөр болгон хичээллэх. Гэхдээ өөрийгөө айхавтар дарах шаардлагагүй.

Хичээллэх хугацаа урт байх албагүй. Харьцангуй богино хичээл илүү үр дүнтэй ч байж болдог.  Нэг цагаас илүү хугацаагаар хичээллэх нь ядрааж болзошгүй.

Өдөртөө 30 минут хичээллээд үз. Бас л урт санагдаад байвал хоёр юм уу гурван хэсэг хуваагаад хичээллэж болно.

2.       Мэддэг юмаа давтах шаардлагагүй

Угаасаа мэддэг юмыг давтах хэрэг байхгүй биз дээ?

Энэ дүрмийг учир шалтгаантай баримтлах хэрэг гарна. “Мэддэг болчихсон” дуугаа давтахаа больж болохгүй. Больчих юм бол сурснаа мартах, жинхэнэ ёсоор сайн тоглох чадвар сууж чадахгүй.

Нөгөө талаар чаддаг учраас амархан дууг байнга дахин дахин тоглоод байх шаардлагагүй.

Тухайн дууг тоглож гаршаад ирмэгц чадал чадвар шаардсан арай өөр, шинэ юм турших хэрэгтэй. Хуучнаа мартахгүйн тулд үе үехэн тоглохоо мартав.

 3. Аааааажим аажим

Аажим аажим тоглоод байвал хурдан түргэн сурч авна. Үүнийг хурдан тоглоод байвал удаан суралцана гэж тонгоргон ойлгож ч болно. Учир нь хөгжим тоглохдоо яарч адгавал алдах нь олширч, тэр хэрээр сурах процесс сунаж уртасдаг.

Эцсийн эцэст нэг юм ухааныг нь олж чаддаг болоод ирэх цагт суралцах явцад гаргасан алдаанаасаа салсан байх болно.

Дууг дандаа эхнээс нь тоглох гээд байх хэрэггүйг санаарай. Хэрэвзээ дунд хэсгийг нь дөнгөхөөргүй шинжтэй бол өөрийнхөөрөө тоглоод үз. Дандаа эхнээс нь тоглоод байвал дууны зөвхөн эхэн хэсгийг үлдсэн хэсгээс нь арай гайгүй тоглодог болчихдог.

Өөрөөр тайлбарлах юм бол та дууны эхэн хэсгийг дунд болон төгсгөл хэсгээс нь хавьгүй хурдан гялалзуулдаг болж хувирна. Иймд дууны бүх хэсэгт нэг л эрчтэй тоглож сурах нь чухал. Эрч нь удаан байх нь хамаагүй.

4. Төгөлдөр хуур сурахдаа эдгээр зөвлөмжийг дагаарай

Төгөлдөр хуур тоглож сурах нь удаан үргэлжлүүлэх шаардлагагүй процесс юм. Өдөр болгон сургуулилж, өөрийгөө сориод байвал таамаглаж байснаас ч түргэн сайжраад ирдэг. Гол нь энд дурдсан зөвлөмжийг бүгдийг нь мөрдөх хэрэгтэй. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?