Нүүр   /  

ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА УТСАА ШАГАЙХАА БОЛЬЦГООЁ

2020-07-08  

Хүн бүр л жолооны ард байхдаа анхаарлаа зам дээр төвлрүүлэх ёстой гэдгээ мэддэг. Гэтэл сүүлийн үед жолоо барихийнхаа хажуугаар утсаа шагайдаг гойд зуршил хүмүүсийн дунд түгээд байгаа. Ингэснээр цагдаа нарын ажиллах арга барил ч гэсэн илүү нарийн болж байна. 

Жишээ нь АНУ-ын цагдаа нар тэдгээр утсаа шагайх дуртай хүмүүсийг олохын тулд хоёр давхар автобус ашиглаж байгаа аж. Тэд цонхоороо жолооч нарыг хараад станцаараа бусаддаа мэдэгдэж байна гэнэ. 

Үйлдэл дээрээ баригдсан жолооч нарт “утсаа оролдож” яваад осол хийсэн жолоочоос болоод хохирсон өвчиндөө шаналж байгаа гэмгүй хүмүүсийн бичлэгийг үзүүлж 260 долларын торгуул ногдуулж, нийт онооноос нь 6 оноо хасах арга хэмжээ авч байгаа гэнэ. Статистик судалгаанаас харахад цагдаа нар 3хан цагийн дотор л 41н жолоочийг утсаа оролдсон хэргээр саатуулсан байна. 

Уг тоог бууруулах үүднээс улс дотроо #OpTopDeck гэдэг аян зохиож сошиал-аар хүмүүст жолооны ард утсаа оролдохгүй байцгаая гэсэн мессежыг хүргэж байгаа юм. 

Энэхүү арга барлаас нь бусад улсууд үлгэр жишээ авч, дотооддоо хэрэгжүүлж эхлэх байх. Манай улс ч гэсэн цагдаа гэлтгүй жирийн иргэд нь нэг нэгнээ хянаж гарч болзошгүй аюулаас сэргийлэх нь зөв. 

Тэгэхээр “Жолоо барьж байхдаа утасаа шагайхаа” больцгооё. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****:Eeeeeeeee ooooooooooo hairiin mine gants sarnai 2021-03-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?