ДАКАР РАЛЛИ- МӨРӨӨДЛИЙН "РАЛЛИ" АМЬДРАЛ

2020-07-08  

Дэлхий дахинаа домог болон үлддэг Дакар Ралли-гийн ээлжит уралдаан 1сарын 16нд Өмнөд Амеркийн газар нутагт зохион байгуулагдлаа. Тухайн уралдаан нь холын зайнд зохион байгуулагдсан 40 дэх уралдаанаар тэмдэглэгдсэн байна. 

Уралдааны баримталдаг гол зарчим бол “Барианд хүрсэн хэн ч бай ялагч” бөгөөд дүрэм нь 2 долоо хоногийн хугацаанд 9000км замыг туулах юм. Багууд өөрсдийн машины хурд хүч болоод бие сэтгэлзүйн тэвчээрийг шалгаж өөрсдийн хүч чансаагаа сорьцгоодог билээ. Дакарын уралдаан хамгийн хүнд хэцүү гэдгээрээ бусдаас онцгойрдог билээ.  

Германы X-raid баг мото спортын хамгийн эрсдэлтэй, хүнд хэцүү даалгавартай уртын зайн уралдаанд Английн автомашин үйлдвэрлэгч MINI-тэй хамт нэг баг болон оролцсон юм. 

Мэдээж баг бүр өөрсдийн түр амрах өртөөтэй бөгөөд тэрхүү өртөөндөө уралдах стратегаа боловсруулах, хооллох, унтах, амрах зэрэг өөрсдийн бие физиологийн хэрэгцээг хангаад цаашдын замдаа гардаг. 

X-raid баг эхлэх цэгээсээ хөдлөөд удалгүй Писко дахь эхний өртөө дээрээ зогсож түр амасхийв. Нэмэлтээр дурдхад тэдний баг хоёр жолооч, долоон тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тухайн хоёр уралдааны хөлөгт зориулж 115 хүний бүрэлдэхүүн бүхий засвар үйлчилгээний баг, 400 ширхэг запас дугуй мөн 1 сая евро долларын үнэ хүрэхүйц сэлбэгийг тээвэрлэх 10 ширхэг хүнд даацийн ачааны машиныг төсөвлөсөн юм. 

Уралдаан үргэлжилж X-raid багийн гишүүн “Свэн Куантдыг” Дакар машинийхаа дотроос байгалийн үзэсгэлэнт газруудыг харах эрхээр шагнагдаад зогсохгүй хээр талд машинийхаа дэргэд майханд хонох, хүйтэн шүршүүрт орох шийтгэлээр торгов. Ямар ч дулаан бөгөөд тухтай гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн Дакар ба уралдаан гэсэн л ойлголт л түүнд байв.

Дараа өдөр нь Перугийн жижиг хотыг дайран гарч бартаат замын хэсэгт нэвтрэв. 

Эхний сорилт бол төгсгөл нь үл харагдах цөлийн элс байлаа. Энэхүү сорилт Раллигийн жинхэнэ хатуу мөн чанарыг харах боломжийг олгож бартаат замын уралдаанд хорхойсдог жолооч бүрийн хүндлэлийг хүлээж байв. 

Дараачийн сорил уул толгод дунд үргэжилэх бөгөөд хүчилтөрөгчийн дутагдал нь жолооч машин хоёрт хоуланд нь хүнд нөхцөл байдлыг үүсгэж түүгээр ч зогсохгүй цаг агаарын таамаглашгүй байдал гэнтийн хүйтэн уур амьсгал нь жинхэнэ эр хүнийг таних шүүлтүүр болж байлаа.

Энэ бол хэзээ ч мартагдашгүй гайхалтай туршлага болж үлдэх бөгөөд дэлхийд дахин давтагдашгүй цор ганц гэдгээрээ онцгой юм.

Photos From the 2019 Dakar Rally - The Atlantic

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?