Марк Закерберг- "Инстаграм, Файсбүүк хоёр нэгэн зэрэг орших боломжгүй"

2020-06-27  

Дэлхий дээр 2 тэрбум хүн Файсбүүк ашигладаг болох нь тогтоогдсон. 

Энэхүү цахим сүлжээ хэдхэн жилийн дотор вирус адил нэгээс нөгөөд дамжин тарсаар дэлхийг эзлэн авсан. 

Марк закарберг гэх залуу хархүү 2001 онд оюутынхаа байранд найзууд хоорондын харилцааны гүүр болохуйц вэб сайтын эхний загвараа бүтээж өнөөдрийн Фб үүсэх эхлэлийг тавьж байжээ. 

Харин өнөөдрийн хувьд Марк нь 20 гаруй насандаа баяжсан цөөн хэдэн хүний нэгээр тодорч дэлхийд хөрөнгөөрөө манлайлаж байна. Түүний энэхүү амжилтын гол зангилаа болсон түүхүүдээс та бүхэндээ хүргье. 

Марк Файсбүүкийг зөвхөн найзууд хоорондоо хэрэглэх зорилгоор бүтээж байсан тухай өмнө дурдсан. 

Тиймдээ ч 2006 оныг хүртэл зөвхөн хэсэг бүлэг хүмүүс л нэвтрэх зөвшөөрөлтэй байжээ. Харин 2007 он гэхэд 13 нас хүрсэн хэн ч бай нэвтрэх боломжтой болсон юм. Тухайн мөчид Файсбүүкийн ирээдүйг тааварлах аргагүй байсан бөгөөд хэрэглэгчийн тоо ч хэдэн их сургуулийн хүрээнд хязгаарлагдаж байв. Гэтэл Yahoo компани Марк-д өөрийх нь бизнесийг 1 тэрбум доллараар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл файсбүүк бүтээгдсэн цагаасаа хойш ердөө 100 долларын л ашиг олоод байсан билээ. Үнэхээр итгэхийн аргагүй санал байв. Тухайн мөчийг Файсбүүкийн ирээдүйг тодорхойлсон мөч хэмээн хэлж болно. Ямар ч хүн байсан дуртайяа зөвшөөрөөд мөнгөө аваад алга болж өгөх байсан байх. Харин Марк тэрхүү санлаас эрс татгалзаж өөрийн бикнесийг хэнд ч худалдахгүй гэдгээ илэрхийлсэн гэдэг. Бахархмаар бөгөөд харуусмаар ч юм шиг шийдвэр. 

Гэхдээ хамгийн гайхалтай нь үүний дараагаар жил хүрэхгүй хугацаанд хэрэглэгчийн тоо сая давж, 100,000 гаруй бизнес пэйж нээгдэж Файсбүүк хагас жилд 500 саяг олсон явдал юм. 

Мөн Файсбүүкт 100 тэрбум гаруй зураг нийтэлэгдэж  хүмүүсийн дуртай зурагаа нийтэлдэг хамгийн том сайт болсон байв.

Энэ зуур Кэвин Систром өөрийн найз Майк Крегэрийн хамт хүн бүр өөрийн орон зайг бүрдүүлж, өөрсдийнхөө сонирхол, ертөнцийг харах өнцгөө зургаар илэрхийлэх боломжтой апп бүтээхээр шаргуу ажиллаж байв. 3 долоо хоногийн турш өдөр шөнөгүй ажилласны эцэст 2010 оны 10 сарын 6 нд Инстаграм бүтээгдэж Файсбүүкт шинэхэн өрсөлдөгч бий болов. Долоохон хоногийн дотор 100,00н утсан дээр татагдаж, 2 сарын дараа гэхэд 1сая хэрэглэгчтэй болов. Хоёр найз ийм хурдан амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан бөгөөд аль хэдийн алдар нэрт гарсан Файсбүүк ч өөрөөс нь далдуур эмээж байгааг мэдээгүй биз.

Марк Закерберг Инстаграм, Файсбүүк хоёр нэгэн зэрэг орших боломжгүй аль нэг нь ялж эсвэл нэг болж нэгдэх гэсэн хоёр арга зам бий гэж үзсэн байв. Тэгээд тэрээр нэгдэх гэдгийн сонгоод Инстаграмыг худалдаж авах 1тэрбум долларын саналаа тавив. 

200 сая доллар, 400 сая доллар, 700 сая доллар гэсэн үнээр тэр үедээ л хамгийн том амжилтанд хүрсэн залуу старт-апууд зарагдаж байлаа. Залуу гэдэг нь 4-7 жилийн настай компаниудыг хэлж байгаа юм. Харин инстаграм тухайн саналыг хүлээж авах үедээ ердөө 2 настай байсан юм. 

Тэр үедээ арай л дэндсэн гэмээр үнээр худалдаж авсан нь магадагүй Маркийн хийсэн хамгийн ухаалаг шийдвэр байсан юм. 

Удалгүй Инстаграм хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж Файсбүүк хаягтай хүн бүр л шахуу Инстаграмтай болж байв. Ийнхүү Инстаграм жилд 3,2 тэрбум долларын ашиг олдог ашигтай бизнес болж хувирсан билээ. 

Удалгүй Марк Watsapp-ыг 19 тэрбумаар худалдаж авсан бөгөөд Снапчад-д 3 тэрбумын санал тавьсан юм. 

Ийнхүү та бүхний өдөр бүр орж шалгадаг Файсбүүк өөрийн амжилтаа эрсдлээс хамгаалж чадсан билээ. Магадгүй тэр үед Инстаграм татгалзсан бол бид Файсбүүк хаяг гэж байхаа болих байсныг ч үгүйсгэхгүй. 


 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?