Нүүр   /  

Сонжоо- Таны хайрын хэл юу вэ?

2020-06-15  

Зөвхөн хосуудын харилцаанд бус бүх амьдралын турш таны харьцаж байгаа хүн бүрт өөрийн гэсэн хайрын хэл бий. Түүнийгээ олж мэдэх нь өөрийгөө болон бусдыг ойлгоход маш чухал ач холбогдолтой. 

Зөвхөн хосуудын харилцаанд бус бүх амьдралын турш таны харьцаж байгаа хүн бүрт өөрийн гэсэн хайрын хэл бий. Түүнийгээ олж мэдэх нь өөрийгөө болон бусдыг ойлгоход маш чухал ач холбогдолтой. 

Одоо та ямар хэлээр ярьдгийг олж мэдэцгээе. Уг хоёр сонголтоос аль өөртөө тохирохыг нь сонгож тэмдэглээрэй. Аль үсгийг хамгийн олон дугуйлсан гэдгээ тоолоод хариуг нь хараарай. 

  1. А. Би хүнээс захиа авах дуртай 

          Е. Би дулаан тэврэлтэнд дуртай

  1. Б. Би хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх дуртай 

          Д. Хэн нэгэн миний ажилд туслахад надад хайртайг нь мэдэрдэг 

  1. С. Хүний өгсөн ямар ч бэлгэнд би дуртай 

           Б. Би хайртай хүнтэйгээ хичнээн хол ч хамаагүй алхах дуртай

  1.  Д. Надад туслахад би дуртай 

           Е. Намайг үнсэх, тэврэхэд би дуртай 

  1.  Е. Хайртай хүнийхээ гарт чанга тэврүүлэх хамгийн сайхан 

           С. Хайртай хүний минь өгсөн бэлэг хамгийн сайхан 

  1.  Б. Би хайртай хүнтэйгээ янз бүрийн газраар зугаалах дуртай

           Е. Би хайртай хүнийхээ гарнаас хөтлөх дуртай

  1. А. Хайртай хүмүүс минь намайг хамгийн сайн мэднэ

          С. Би хайртай хүндээ бэлэг өгч сэтгэлээ илэрхийлдэг

  1. Е. Би таалагддаг хүнийхээ дэргэд л суудаг 

           А. Хүнийг сайхан харагдаж байгааг хэлдэг хүмүүс шилдэг нь 

  1. Б. Би хайртай хүнтэйгээ цагийг өнгрүүлэхийн тулд юуг ч золиослоно

          С. Бид ярилцаж байхад надад бүх анхаарлаа хандуулахад хамгийн дуртай 

  1.  Д. Надад туслахад чинь би дуртай 

           А. Надтай санал нэгдэхэд чинь би дуртай 

  1.  Б. Би чамтай шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай 

           А. Надад хэлдэг үгнүүдэд чинь би дуртай 

  1.  Е. Чиний тэврэлт намайг бүтэн болгодог 

           Д. Чиний хийдэг үйлдлүүд хэлдэг үгнээс чинь илүү утга учиртай санагддаг 

  1.  А. Шүүмжлэлээс чинь илүү магтаалыг чинь сонсох дуртай 

           С. Нэг том бэлэгнээс илүү олон жижиг бэлэг таалагддаг

  1. Е. Намайг тэврэхэд чинь чамтай илүү дотно мэдрэмж авдаг  

          Б. Чамтай ярилцаж байхад илүү дотно мэдрэмж авдаг 

  1.  А. Миний амжилтаар бахархаасай гэж хүсдэг 

           Д. Миний төлөө дургүй юм аа хийх үед надад хайртайг чинь мэдэрдэг  

  1.  А. Намайг үнэ цэнэтэй гэж хэлхэд би дуртай  

           Б. Миний яриаг тэвчээртэй сонсоход чинь дуртай 

  1.  Е. Чамайг байхад би хамгаалагдсан мэдрэмж авдаг 

           Д. Намайг халамжилах чинь надад хайрлагдсан мэдрэмж өгдөг 

  1.  Д. Миний хувцасыг угаах үед чинь хайрлагдсан мэдрэмж авдаг 

           С. Надад бэлэг өгөх үед чинь намайг мартаагүй гэж мэддэг 

  1.  С. Ойн баяраа мартаагүй байхад чинь дуртай

           Б. Үгийг минь таслалгүй сонсоход би дуртай.  

  1.  С. Хайртай хүний минь өгсөн бэлэг хамгийн үнэтэй 

           Д. Миний хийгээд өгөөч гэсэн бүхнийг санадагт чинь хайртай

Энэ тухай мэдэхгүй хүмүүст- Хайрын хэл нь таны хайраа илэрхийлэх хэлбэрийг хэлж байгаа юм. Жишээ нь эмээ нар “хоол оо идсэн үү, дулаан хувцаслаарай” гэж өөрийн хайраа хэлдэг бол аав нар шинэ хувцас авч өгдөг ч юм уу.

Нийт “Үг”, “Бэлэг”, “Хүрэх”, “Халамжлах”(үйлчилэх), “Цагийг цуг өнгөрөөх” гэсэн 5 хайрын хэл бий. 

Үг(А) - Гоё сайхан үг хэлж өөрийн хайрыг илэрхийлэх. Магтаал, урмын үг, захиа өгөх гэх мэт. Урмаар тэтгэгддэг зантай улсууд. Чамд цэцэг, шоклад өгөхгүй хирнээ насан туршид чинь санаанаас арилахгүй урмын үгнүүдийг урсгана. Ийм хүмүүст бас бэлэг өгөөд ч хэрэггүй харин тэднийг сэргэтэл нь магтах л хэрэгтэй. 

Бэлэг(С) - Хүнд бэлэг өгөх дуртай хүмүүс энэ бүлэгт багтана. Баяр алгасахгүй боож бэлдсэн бэлэгээ бариад жаргал дүүрэн алхдаг хүмүүс. Жижиг, том хамаагүй хүнд бэлэг өгөх туйлын дуртай. Өөрөө ч авах дуртай. “Өглөгч” гэж нэрлэх нь бий. Өглөгч гэхээсээ илүү өөрт тань хайртай учраас ийнхүү бэлэг сэлт бэлддэг гэх үү дээ. 

Хүрэх(Е) - Ийм хүмүүс уйлж суугаа найз дээрээ очоод юу хэлэлгүй зүгээр л тэвэрч өгдөг зантай. Сайн байна гэж хэлэхийн оронд нуруун дээр нь цөөлөн цохиж өгөхөд илүү дуртай. Хөтөлцөж алхах, тэврэлдээд суух гэх мэт бие махбодийн дулаанд хайр сэтгэлээ шингээж илгээдэг. Танихгүй хүмүүстэй санаандгүй шүргэлцэх дургүй зөвхөн хайртай хүмүүсээ л бие дээ хүргэдэг. 

Халамжлах(Д) - Өөр үгээр үйлчилэх гэж хэлж болно. Хайртай хүнийхээ ажилд туслах, хоол хийж өгөх, хувцасыг нь угаах үе дээ хамгийн баяртай. Өөрт нь бэлэг авч өгөхөөс илүү хоол бариад ирэхэд хайрыг мэдэрдэг. Өөрөө ч тэгж илэрхийлдэг. Аливаа зүйлээс хамгаалах, аюулгүй байдал, эрүүл мэндийг нь чухалчилж үздэг гэх мэт чанарууд агуулагдана. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?