Нүүр   /  

ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 3 ХУВЬ НЬ ЭРҮҮЛ ШҮДТЭЙ БАЙНА

2020-06-16  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2020 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 124 мянга 954 хүүхэд хамрагдаад байна.

 

Энэхүү үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэл, аймаг тус бүрээр авч үзвэл, Дундговьд  649, Төв аймагт 766, Өмнөговьд 844  хүүхэд буюу мянга хүрэхгүй хамгийн цөөн хүүхэд хамрагдсан байна.

 

Харин Улаанбаатар хотод 64 мянга 61 хүүхэд эмчийн үзлэгт хамрагдсан нь хамгийн олон хүүхэд бөгөөд Дархан-Уул аймагт 6762, Дорнодод 6565, Баян-Өлгийд 5447, Баянхонгорт 5138, Орхонд 5013, Увсад 4375 хүүхэд тус тус хамрагдсан үзүүлэлтээр удаалж байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ 163 эмнэлэг энэ хөтөлбөрт хамрагдаж үзлэг болон эмчилгээг хийсэн байна.

Эмчлүүлсэн нийт хүүхдийн 139 мянга 326 хүүхэд шүдний цооролт  зогсоох түрхлэг /сүүн шүд/ хийлгэсэн бол 172 мянга шахам хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ. Мөн 40 мянга 716 хүүхэд шүдээ авахуулсан бол 97 мянга 503 хүүхэд урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэгч түрхлэг хийлгэсэн байна.

Харин эмнэлгийн үзлэгт хамрагдсан нийт хүүхдээс 3743 нь эрүүл шүдтэй хүүхэд байсан юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/228571

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?