Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХИЙМЭЛ НУУР БАЙГУУЛЖЭЭ

2016-05-10  

Баянхонгор аймгийн төвийг тойрсон ойн зурвасыг услах зориулалтаар хиймэл нуур үүсгэж, нуурыг усаар дүүргэх ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ.

Өнгөрсөн онд аймгийн төвийн баруун хойд хэсгээр 27 мянган модлог ургамлыг тус зурваст тарьсан байна. Дээрх модыг байнга арчлах, услах ажил хангалттай хийгдэхгүй байсны улмаас ургалт төдийлөн сайнгүй байгаа аж. Тиймээс тус ойн зурваст услалтын системийг төрийн өмчит орон нутгийн хот тохижилт үйлчилгээ, Чандмань-Баянхонгор зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар үндсэн өртгөөс хоёр дахин бага үнээр буюу 200 гаруй сая төгрөгөөр хиймэл нуур байгуулжээ. Хиймэл нуурын усыг гүний худгаас татах ба 1300 тонн ус нөөцлөх боломжтой гэнэ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?