Нүүр   /  

СУРГУУЛЬ, ДАМЖААНД ЗААДАГГҮЙ 6 УР ЧАДВАР

2020-06-21  

Зааж сурган хэвшүүлж өгөхгүй л бол хүүхэд өсөж томрох хэрээр унтарч алга болдог, эс бөгөөд огт хөгждөггүй ур чадвар байдгийг эцэг эх анхаарах нь чухал.

Асуулт тавих чадвар. Байнга “яагаад”, “яах гэж” гэх мэт асуулт тавих нь хүүхдийн төрөлхийн, байгалийн мөн чанар. Эцэг эхийг заримдаа залхаадаг энэ чанар хүүхэд томрох хэрээр нэг л мэдэхэд чимээгүй алга болчихдог. Ихэнхдээ эцэг эхийн буруугаас.

Ул суурьтай тайлбар хүлээж байгаа хүүхэд аргацаасан, уцаар хариултнаас болоод асуухаа больдог. Гэтэл асуулт бол мэдлэг эзэмших чухал арга.

Асуудлыг бие даан шийдвэрлэх чадвар. Цогц түвэгтэй нарийн ажлыг энгийн хялбар жижиг ажил болгон задалж байгаад нэг нэгээр нь шийдэж орхидог хүн ямар ч ажлыг нугалж дөнгөнө.

Ийм дадал хэвшилтэй болгомоор байна уу? Тэгвэл хүүхдийг дуудсан даруйд нь туслах гэж бүү яар. Оймсоо өмсөж чадахгүй, эс бөгөөс тооны даалгавраа ойлгохгүй байгаа нь чухал бус. Орноос нь тоог нь бодож өгөөд өөрийн ажлаа эргээд хийж болно л доо. Тэгвэл хүүхэд чинь тулгарсан бэрхшээлийг аав ээждээ юм уу бусад том хүнд тохоод сурчихна.

Эхэлснээ дуусгах дадал. Эхэлсэн ажил болгон чинь жижиг төсөл байж болно гэдгийг ойлгоорой. Нэг юм бариад авсан л бол дуусгаж байж сал гэдгийг хүүхэддээ ойлгуулж өг.

Хувь заяаны дуудлага, насан туршийн үйл хэргээ тодорхойлох чадвар. Төгсөх ангийн сурагчдаас цаашдын амьдралаа юу хийж өнгөрөөх гэж байгааг нь лавлах юм бол гунигтай зураглал тодорно. Эцэг эхийн сонгож өгсний дагуу их сургуульд үргэлжлүүлэн суралцах тухай хариулт олон.

Дээд боловсрол дэмий гэх гээд байгаа юм биш. Аав ээжийн зааж өгсөн юм, “их сургуульд ороод авбал аль нь ч яах вэ” гэсэн сонголт цаг, мөнгө үрсэн дэмий ажил болоод өнгөрөх эрсдэлтэйг л сануулах гэсэн юм.

Хүүхдэд хийж байгаа юм нь таалагдаж орхивол баргийн хүн тойроод байдаг “нэр хүндгүй” ажил үнэнхүү үнэ цэнтэй зүйл болж хувирах нь тохиолддог. Хүүхэд чадвар чадлаа ойлгож, түүнээ хөгжүүлээд эхэлбэл аав ээж цаашид санаа зовох хэрэггүй болох нь тэр. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?