ХОЙД СОЛОНГОС ГАДНЫ СЭТГҮҮЛЧДИЙГ БАРИВЧИЛЖ АЛБАДАН ГАРГАЖЭЭ

2016-05-10  

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар Пёнъянд очсон “ВВС” телевизийн сэтгүүлч Rupert Wingfield-Hayeз-ийг даваа тавдугаар сарын 9-нд албадан гаргасан байна. Албадан гаргахын өмнө сэтгүүлчийг хэд хоног баривчлан саатуулсан байв. Түүнтэй хамт продюсер Maria Byrne, зураглаач Matthew Goddard нар өнгөрсөн баасан гарагт Пхеньяны нисэх буудлаас баривчлагджээ. “ВВС” телевизийн сэтгүүлчийг Хойд Солонгосын дэглэмийг гутаан доромжилсон хэмээн буруутгажээ. Хойд Солонгост 36 жилийн дараа дахин болсон Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар гадаадын 100 гаруй сэтгүүлч Пёнъянд очсон байна. 3400 гаруй төлөөлөгч оролцсон намын их хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байгааг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ням гарагт намын төлөөлөгчдийн өмнө улс орны нөхцөл байдал, хөгжил дэвшлийн талаар гурван цаг илтгэл тавьсан байна. Энэ үеэр Ким Чен Ун таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулжээ.  Мөн Хойд Солонгосын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлээгүй нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдгийг онцлон мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: http://www.nytimes.com

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?