Би юуг өөрөөр хийх байсан бол? - Hurley Haywood

2020-06-30  

Та ижил хүйстэн гэдгээ олон нийтэд яагаад хэлэх болсон бэ?

Patrick Dempsey надаас нэг удаа өөрийн амьдралын замнал, түүх, туршлагаар ном бичүүлэх үү? гэсэн санал тавьсан юм.  Би маш их эргэлзэж байсан ч хийхээр шийдсэн юм. Тэндээс л эхлэлтэй дээ. 

Дараагаар нь таниас нэг ахлах сургуулийн сурагч энэ талаар ярилцлага авсан гэсэн.

Тийм ээ тэгсэн. Эхэндээ тэр зүгээр л бие даалт, хичээлтэйгээ холбоотой асуултууд асууж байсан юм. Тэгсэнээ л гэнэт асуулт бичсэн дэвтэр ээ буруу харуулж тавьчихаад надад сэтгэлээ нээж эхэлсэн дээ. Тэр хүү бас ижил хүйстэн байсан юм билээ, тэгээд сургууль дээрээ их шоглуулдаг тэрнээсээ болоод амиа хорлох талаар бодох болсон. 

Тэгээд надаас яаж энэ бүхнийг даван туулсан талаар минь асуусан л даа. Би түүнд “Асуудал жинхэнэ чи хэн бэ гэдэгт л оршиж байгаа юм. Тэрнээс чиний ижил хүйстэн байх үгүй хамаагүй” гэж хэлсэн юм. Бид нэлээн удаан ярилцсаны эцэст түүний сэтгэл санаа арай л дээрдэх шиг санагдсан. 

Тэгээд 18 сарын дараа ээжээс нь дуудлага ирсэн байх аа? 

Тэгсэн тэр “Та намайг танихгүй байх л даа, гэхдээ...” гээд яриагаа эхлэхэд нь би дотроо “өө үгүй ээ, тэр юу хийчихвээ?” гэж л бодсон. Гэхдээ байдал харин ч эсэргээрээ байсанд би их баярласан. 

Залуу маань харин ч их сайн байгаа болж таарсан. Тэгээд ээж нь намайг хүүгийх нь амийг аварсан ачтан гэж бодсон юм билээ. Надад тэр үгийг нь сонсох өмнө мэдэрч үзээгүй гайхалтай мэдрэмжийг өгсөн. 

Тэр мөчөөс хойш миний туршлага, түүх бусдад яаж нөлөөлж урам зориг өгч болох талаар бодож эхэлсэн гэх үү дээ. 

Таны ном нээлтээ хийх үед хүмүүсийн хандлага ямар байсан бэ? 

Ер нь их эерэг байсан шүү. Бүгд л их нааштай хүлээж авсан. 

Хүмүүсийн эерэг хариу үйлдэл таныг гайхшруулсан уу? 

Яаг хэлж мэдэхгүй байна аа, Зүгээр л хүргэхийг хүссэн санаа минь хүрэх ёстой хүмүүстэй хүрч эсэргүүцэл, үзэн ядалтгүй тархаж чадсанд нь л маш их баяртай байдаг.

Уралдаан таньд юу заасан вэ? 

Намайг сахилгажуулсан гэж би боддог. Хэцүү хүнд нөхцөл байдлыг яаж ухаалгаар залах, бусадтай зохицож нэг баг болж ажиллах гээд намайг төлөвшүүлсэн гэж хэлж болно. 

Peter Gregg болон та хоёрыг нэлээд дотно байсан гэж ярьцгаадаг. Та хоёр зөвхөн ажлын хамтрагчид байсан уу? Эсвэдл илүү дотно байсан уу? 

Тэр бол миний сайн найз байсан. Тэр надад олон зүйлийг зааж сургасан, энэ талбарт хөлөө олоход минь тусалсан хүн. 

Бид хэзээ ч найзаас илүү харилцаатай байгаагүй ээ. 

Таньтай цуг уралдаж байсан эсвэл таны эсрэг уралдаж байсан гээд бүх уралдаанчидад байдаг эсвэл байх ёстой зан чанарыг нэрлээч? 

Уралдаанч хүн жолооны ард суухдаа бүх анхаарлаа зам дээр төвлрүүлж чаддаг хирнээ машинаас гарахдаа эргээд жирийн амьдралдаа шууд орж чаддаг байх хэрэгтэй. Уян хатан байх нь маш чухал. 

Ээж минь үргэлж надад “Чи дуулга аа өмсхөөрөө тэс өөр хүн шиг болдог” гэж хэлдэг байсан. Тийм ч байх ёстой юм чинь.

Таньд яг одоо 21 настай залуу уралдаанч болох эсвэл яг одоогийнхоо амьдралаар амьдрах гэсэн хоёр сонголт өгвөл алийг нь сонгох вэ? 

Би одоогийн энэ супер машинууд ар араасаа нээлтээ хийдэг цаг үед залуу жолооч болохыг хүсэхгүй байна. Хэт чадварлаг машин жолоочийн чадварыг дараад байдаг. 

Таньд өөрчлөх боломж олдвол юуг өөрөөр хийх байсан бэ? 

Сайн найз минь 40 насандаа амиа хорлож байсан юм. Түүнийг сэтгэлийн хямралтай байсныг нь мэддэг хирнээ л эмээ уучихвал эдгэчихнэ гэж боддог байсан. 

Би болдог бол түүнийг илүү сонсож, туслахыг л хүсдэг. Харин бусдаар бол би карьеер, амьдралаасаа юуг ч өөрчилөхийг хүсэхгүй байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?