Нүүр   /  

ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭНЭ САРЫН 20 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

2020-07-01  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Үүнд 17 аймгийн 170 сумын иргэд хамрагдах бөгөөд аймгуудын Эрүүл мэндийн газарт  нийт 51 мянган тун вакциныг хүргүүлжээ.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил нэг гэр бүлийн 3 хүн тарваган тахлаас болж нас барж байсан бол Ховд аймагт энэ оны эхний халдвар энэ 7 хоногт бүртгэгдэж, тус аймгийн Жаргалант, Цэцэг суманд өнгөрсөн сарын 29-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тиймээс орон нутгийн иргэдийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг Зооноз өвчин судлалын Үндэсний төвөөс анхааруулав.

Дархлаажуулалтыг өмнө нь 7 дугаар сарын 16-наас эхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд нөхцөл байдлаас шалтгаалан 6 дугаар сарын 15-наас  хийх болжээ. Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?