С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

2020-07-01  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд өнөөдөр хүлээлгэн өглөө.

С.Амарсайхан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, өчигдөр тангарагаа өргөсөн тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй юм. Тэрбээр, "Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг жил гаруй хугацаанд хашиж, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч байна. Хотын хөгжлийн бодлогыг орчин төвтэй шийдэлд тулгуурласан, төлөвлөлт төвтэй хотын хөгжлийн жишгийг тогтоохын төлөө ажиллалаа. Юуны түрүүнд нийслэлийн хөгжлийг өнөө маргаашаар бус, урт хугацааны баримт бичгүүдийг боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулснаа дуулгахад таатай байна" гэв. 

"Өнгөрсөн нэг жил нийслэлчүүд бидний хувьд томоохон шалгуур, сорилтыг даван туулсан, түүхэн он байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон утаа, агаарын бохирдлыг шийдэхийн тулд Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг бодитойгоор хэрэгжүүлэх гол хүчин нийслэл хот, төрийн албаны мянга мянган албан хаагч байсан юм. Бид хамтдаа хүчээ нэгтгэн ажилласны үр дүнд агаарын бохирдлыг өнгөрсөн өвөл 50 хувиар бууруулж чадлаа. Мөн дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын үед дотооддоо халдвар тархаагүй цорын ганц орон нь Монгол Улс болж үлдсэнийг ДЭМБ зарлаад байна. Хүн амын 50 гаруй хувь нь оршин суун, аж төрж байгаа нийслэл хотод цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй барина гэдэг бол Монгол Улсыг аюулт өвчнөөс тогтоон барьж буй хэрэг бөгөөд энэ бүхний ард нийслэлийн мянга мянган төрийн алба хаагчдын хүчин зүтгэсний үр дүн юм" гэдгийг тэрээр онцоллоо. 

Ийнхүү орон нутгийн ээлжит сонгууль болох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болов.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

https://www.montsame.mn/mn/read/230088

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
as****a:ene buzar luivarchin hotiin dargaas ****san ni sain bolloo.hulgai hiij luivar hiij gazar zarj tuuliin burgas hyadaj uls ornoo samrahaas uur shid hiisengui buzar huur bailaa.yadaj Bat-uul-iin hiisen ajiliin 5% hureh ajil hiideg bga daa. ****r dunguj 2% ch hurehgui ajil hiisen abidag.**** yumjaa.UB irged uursduu hotiin darga songoe 2020-07-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?