БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАМГАА ГАРДЛАА

2020-07-09  

БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, амжилт хүслээ. Тэрбээр “Н.Цэрэнбат сайд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө баг хамт олны хамт бүхий л боломж нөхцлөө дайчилж маш сайн ажилласан.  Шинэ Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл болон БОАЖЯ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат шинэ Засгийн газар, БОАЖ-ын сайд Н.Сарангэрэлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн хугацаанд Н.Цэрэнбат сайд салбарынхаа олон асуудлыг шийдсэнийг Засгийн газарт хамтран ажиллаж байсны хувьд мэднэ. Үлдсэн ажлуудыг цаашид та бид хамтран хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН НАМТАР

1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль

1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр

1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант

1990-1991 онд МҮОНТ-д сурвалжлагч-редактор

1991-1992 онд МҮОНТ-дахлах редактор

1993-1994 онд МҮОНТ-д хариуцлагатай редактор

1995-1996 онд “ММ” агентлагийн захирал

1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор

1999-2000 онд “ММ” агентлагийн захирал

2000-2003 онд МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор

2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал

2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч

2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд УИХ-ын гишүүн

2016-2020 онд УИХ-ын гишүүн

2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга

2017-2020 онд Эрүүл мэндийн сайд

2020 оноос УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

ШАГНАЛ

2002 онд Алтангадас одон

2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ

Англи, Орос

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?