БАТНАСАН: АВАРГА БАТСУУРЬ, ХАРЦАГА ХАНГАЙ НАР ӨНГӨТЭЙ БАЙНА

2020-07-12  

- Бөхчүүдээс хэн нь илүү өнгөтэй байна вэ?

- Харцага Анар, Бат-Өлзий, арслан Содномдорж, Пүрэвдагва , аварга Санжаадамба, Батсуурь нар дээгүүр барилдана гэж бөхийн хорхойтнууд хүлээж байна.

-Энэ жилээс горьд Бат-Орших, начин Даш нар бөхийн ногоон дэвжээнд буцаж ирсэн.

- Сайн бөхчүүд. Ялангуяа Бат-Орших бол хэнийг ч хаях бөх. Гэхдээ олон жил завсарласан учир туршлага дутах магадлалтай. Дээгүүр барилдаж болно.

- Энэ жилийн онцлог ?

- Үзэгчидгүй болж байгаа нь гол онцлог байх. Барилдаж буй бөхчүүдэд байтугай, тайлбарлаж буй надад ч нөлөөлөх юм. Бөхийг хөдлөх тоолонд дагаж нүцгэлдэг, хамтдаа хазайдаг, хажуунаас нь түшдэг тэр их хүч үгүйлэгдэж байна. Тэгэхээр хөгжөөн дэмжигчдийн уухай үгүйлэгдэж байна, аргагүй.

- Урьд өмнө үзэгдэж байгаагүй олон тооны цэргийн залуус нэгийн даваанд ам угтуулж гарлаа?

- Тэгсэн. Энэ жил аймаг, улсын наадмыг давхцуулсан. Тиймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүд аймагтаа үлдсэн байна. Тиймээс тоог гүйцээг, нөхөхийн тулд яах аргагүй цэргийн хөвгүүдийг талбайд олноор нь гаргасан нь ажиглагдсан.

- Том хүн, хүүхэд барилдаж буй мэт дүр зураг харагдах юм?

-Энэ бол зохион байгуулалтын асуудал. Дэндүү олон цэрэг гарсан учир тийм дүр зураг харагдаж буй байх. Монгол бөхийн хувьд жин, нас харгалздаггүй. Өндөр бие хаатай, жин ихтэй бөхчүүд намхан, жин багатай бөхчүүдтэй үнэн хүчийг үздэг. Хэн нь аварга вэ? гэдгийг жин үл харгалзан тодруулдаг онцлогтой. Энэ жилийн хувьд ч 64 настай Цэвээн начин 2 давж, тугаа тойрлоо. Дархан аварга Өсөхбаяр хоёр хүүгийн хамт наадмын ногоон дэвжээнд зодоглолоо. Энэ бол монгол үндэсний бөх юм. Нэг нь л түрүүлнэ. Бусад нь шат шатандаа амжилт гаргахыг хичээдэг.

-Үзүүр түрүүнд хэн үлдэх бол?

- Батсуурь аварга үлдэнэ гэдэгт итгэж байна. Харин бусдын хувьд амаргүй даваа хүлээж буй. Цол багатай бөхчүүд 6,7,8-ын давааны тунаанаас хамаарна. Дээшлэх тусам сайн бөхчүүд өөр хоорондоо тунана. Хангай харцага магадгүй. Өнгөрсөн жил гэмтэл бэртэлтэй байсан. Энэ жил бол сайн байгаа даа. Аварга Батсуурь, харцага Хангай л гэж хэлье дээ.

-Баярлалаа, Танд. Амжилт хүсье.

-Control.mn мэдээллийн сайтын уншигч, дэмжигч олондоо баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сайхан наадаарай.

- Том биетэй бөхчүүд амжилт үзүүлдэг үе шувтарч байх шиг. Хэн мэхтэй, хурдтай, хараатай, барилдаан сайтай нь дээшээ өгсдөг ийм үе ирж байна гэж тайлбарлагч Батнасан тодруулгын төгсгөлд онцоллоо.

Ярилцсан Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?