ЯПОНЫ БАРУУН, ЗҮҮН НУТГААР ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРОХЫГ АРД ИРГЭДДЭЭ АНХААРУУЛЖ БАЙНА

2020-07-24  

 

Японы хойд нутгийн Кюшү арлын зарим хэсгээр хүчтэй аадар бороо орж байгаа бол баруун, зүүн нутгаар ням гараг хүртэл мөн хур тунадас орж магадгүй гэж тус улсын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Цаг уурын газрын мэдээлснээр, Нагасаки мужийн Үнзэн хотод цагт 79 миллиметр, Фүкүока мужийн Ямэ хотод 40 миллиметр хур тунадас унажээ. Ойта болон Фүкүока мужийн зарим хэсэгт хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгджээ.

Мөн Кюшү аралд бямба гаргийн өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд 300 миллиметр, Шикокү аралд 250 миллиметр, Чүкокү бүсэд 200 миллиметр, Кинки, Хокүрикү, Токай бүсэд 100 миллиметр хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ.

Цаг уурын мэргэжилтнүүд хөрсний гулгалт үүсэж, голууд үерлэж, нам дор газруудад үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд уриалжээ. Мөн аянга цахиж, хүчтэй салхилж болзошгүйг анхааруулсан байна.

Кюшү арал болон өөр хэд хэдэн газарт саяхан хүчтэй аадар бороо орсон тул бага хэмжээний хур тунадас ч байгалийн гамшиг нүүрлүүлж болзошгүй. Мэргэжилтнүүд нүүлгэн шилжүүлэх талаарх засаг захиргааны мэдээлэлд сайтар анхаарал хандуулж, аль болох эрт нүүхийг оршин суугчдад уриалжээ. 

Эх сурвалж: ТОКИО. /NHK/. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?