СОЛОНГОСТ ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС ГУРВАН ХҮН АМЬ НАСАА АЛДЛАА

2020-07-24  
Хүчтэй салхи, ширүүн аадар борооны улмаас гурван хүн нас барж, олон зуун айл өрх усанд автсан гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлагаас мэдээллээ. -Машин дотроо амь насаа алдсан гурван хүнийг үерийн дараа оллоо гэж Солонгосын Онцгой байдлын төвөөс олсон. Үер нь Солонгосын Бусан хотын далайн тээврийн буудал, өмнөд хэсгийг хамарсан гэж тэд тодотголоо. Мягмар гарагийн шөнө дөлөөр орсон усархаг аадар бороо, ширүүн салхины улмаас гурван хүн автомашиндаа амь насаа алдсаны зэрэгцээ нэг хүн Бусан хотын хойд Улсын гудамжаар үерийн усанд автсан мэдээллийг өгөв. Яаралтай арга хэмжээ авсны үр дүнд 51 хүний амийг аварч, 195 иргэнийг шилжүүлэн нүүлгэлээ гэж Ёнхап агентлаг мэдээллээ.

 
2020 оны долдугаар сарын 23. Бусан хот. Автомашинууд үерийн усанд урсаж, жолоодлогоо алдсан. Бусан бол Солонгосын хоёр дахь том хот. Нэг цагт 80 мм-ийн зузаантай хур тунадас орсон гэж судлаачид тогтоолоо. Энэ бол яг зуун жилийн дараа давтагдаж буй үер юм байна.
 
 
162 айл өрх , 43 авто зам үерийн усанд автсан байна. Жижиг суудлын машин төдийгүй, том оврын автобус ч шүдэнзний хайрцаг шиг хөвж байлаа гэж Ёнхап мэдээлэв.

Зөвхөн айл өрх ч биш, Бусан хотын метростанц ч үерт автсан.
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?