Нүүр   /  

14 АЙМГИЙН 69 СУМАНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

2020-07-28  

Энэ оны байдлаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10.158 га газар, хээрийн 215.715 га,  нийт 225.874 га талбай өртөжээ. Обьетоос 2 гэр, 4 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж нийт 1.6  тэр бум төгрөгийн хохирол учирчээ. 

Аялал, амралт, зугаалыг улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан ногоон бүсэд зорчихдоо автомашин техникийн бүрэн бүтэн байдлын ханган хянаж,  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Мөн гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?