СИЭТЛ ХОТОД 47 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2020-07-28  

АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд 49 хүнийг баривчилжээ. Энэ үеэр цагдаагийн 59 ажилтан бэртсэн байна. 

Бэртэж гэмтсэн цагдаагийн ажилтнуудын нэг нь эмнэлэгт хүргэгджээ. Бямба гарагт жагсагчид цагдаагийн ажилтнууд руу чулуу, лонх шиджээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнхийг цагдаагийн ажилтнууд руу халдсан, шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэмээн буруутгасан байна. 

The Washington Post” сонины өнгөрсөн пүрэв гарагт мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа гэмт хэрэгтэй тэмцэх, эмх замбараагүй байдлыг намжаах зорилгоор Сиэтл хот руу холбооны нэмэлт хүчин илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Энэ сарын 19-нд Сиэтл хотод “Black Lives Matter” хөдөлгөөнийг зохион байгуулсан жагсагчидтай цагдаа нар мөргөлдөх үеэр хууль сахиулах байгууллагын 12 ажилтан бэртжээ. 

Эмх замбараагүй байдлыг зохицуулах чадваргүй байна хэмээн Сиэтл хотын эрх баригчдыг Холбооны Засгийн газар шүүмжлээд байгаа юм. Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннеаполис хотод амиа алдсаны дараа буюу 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын хотуудад олон нийтийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн юм. Цагдаа нар Жорж Флойдыг баривчлах үеэрээ боох мэх ашигласан юм. 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?