МСҮТ-ИЙГ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР СУДЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2020-07-28  

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын үед МСҮТ-ийг ажиллуулах талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. 

Тэрээр, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай өчигдөр уулзсан юм. Ингэхдээ, цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах чухал байгааг онцлоод, гэр хорооллын дэд бүтцийн ажилд тухайн дүүрэг хороодын ажилгүй байгаа иргэдийг сургалтад хамруулж, мэргэшүүлж ажиллуулах боломж байгааг хэлсэн юм. Иймээс МСҮТ-ийг халдваргүйжүүлэлт, дэглэмийг барьж  хагас өдрөөр хичээллүүлэх зэрэг асуудлаар УОК-т ямар санал өгөх, мөн удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай төсөв хөрөнгө болон бусад зүйлийг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Боловсролын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дунд МСҮТ-ийн үйл ажиллагаа хаягдахгүй ёсгүй, хоорондын хамтын ажиллагаа чухал" гэдгийг салбарын сайдад санууллаа. Цаашид нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ-ийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэхэд  онцгой анхааран ажиллах болно гэдгээ хэллээ. Мөн ойрын үед тус салбарын багш ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсохоор боллоо.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн стандартыг бий болгох зэрэг асуудал байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга уулзалтын төгсгөлд онцоллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?