БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ НҮБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ТАПАН МИШРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-07-31  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

 

Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ "Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудад уялдуулан тодорхойлж уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  бодлого, үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана.  Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “Ковид-19” халдвараас шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра "Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд  хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?