БОАЖЯ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААД, САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД МОТОЦИКЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-08-06  

 

 

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 411,495,000 төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин загварын 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад гардуулан өглөө.
 
Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж, улсын газар нутгийн 21% буюу нийт 32,8 сая га талбайг хамарч байгаа юм. Цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувийг хамгаалалтад авсан байна. Эдгээр газрыг улсын хэмжээнд 34 хамгаалалтын захиргаа хариуцан нийт 476 байгаль хамгаалагч хамгаалан ажиллаж байна.
 
БОАЖ-ын сайд Д. Сарангэрэл: "Байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулан өгсөн нь 2014 оноос хойш хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт болж байна. Цаашид БОАЖЯ-аас байгаль хамгаалагчдынхаа ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайжруулахад чиглэсэн 3 үе шаттай бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна" гэлээ.
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?