Нүүр   /  

ЛИВАНД 200 САЯ ГАРУЙ ЕВРОГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭ АМЛАЖЭ

2020-08-10  

Ливаны асуудлаарх хандивлагчдын видео бага хуралд оролцогчид Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийн үр дагаварыг даван туулахад зориулж 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн байна.

“Бид 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэх анхны алхмаа аваад байна. Бейрут хотын үүрч буй зовлонг хөнгөлөхийн тулд Герман улс гэхэд л дангаараа нэмж 20 сая еврогийн санхүүжилт олгоно” хэмээн  тэрбээр ярьжээ.

"Улс оронд нь болж буй зүйлд ард иргэд сэтгэл хангалуун бус байгааг ойлгох хэрэгтэй гэж би боддог. Ливан дахь нөхцөл байдал шинэ зүйл биш юм. Ливаны Засгийн газрын хариуцлагатай этгээдүүд цаг үеэ мэдэрч, цаашид ийм зүйл үргэлжлэх ёсгүйг ойлгоно гэж найдаж байна” хэмээн Хайко Маас мөн ярьсан байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны даргалсан хандивлагчдын бага хурлын дүнд оролцогчид Ливаны ард түмэнд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө олгохоо амлажээ.

Түүнчлэн бага хуралд оролцогчид Бейрут хотод дэлбэрэлт болсонтой холбогдуулан бодитой, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжиж, энэ асуудлаар Ливанд дэмжлэг үзүүлэхээ санал болгожээ. 

 

Эх сурвалж: БЕРЛИН. /ZDF/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?