Нүүр   /  

МАНАЙ УЛСАД 107 МЯНГА ГАРУЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БАЙНА

2020-08-10  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа.

Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Тэдний хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хамрагдалт, орчин нөхцөл цаашлаад нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал бий. Улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 345 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хуулийн дагуу ААН, албан байгууллагууд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй хэдий ч түүнийг биелүүлэхгүй байгаад анхаарах шаардлагатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлэхээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа аж. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах, орчин бий болгох, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбар зөвлөлийн уялдаа холбоог дээшлүүлэх зэргээр ажиллах юм байна. 

Өнгөрсөн онд 250 ортой, өдөрт 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй болсон. Тус төвд улсын хэмжээнд харьяалал харгалзахгүйгээр хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч, хөдөлгөөний чадвар алдалтыг богино хугацаанд сэргээн засах, сэтгэхүйн үйл ажиллагааг сайжруулах, хоёрдогч хүндрэлээс сэргийлэх сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг системтэй, үе шаттай сургаж, хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө чухал. ААН байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах хуулийн заалтаа өөрийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж бусдыгаа манлайлан, үлгэр жишээ болж ажиллах нь чухал болохыг онцлов.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?