ИРГЭД ТҮЛШЭЭ ХЯМД ҮНЭЭР БЭЛТГЭХ БОЛОМЖ БҮРДҮҮДЭВ

2020-09-03  

Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч тус сумын айл өрхийн хэрэглэх түлээ түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, модны үнийг тогтвортой байлгах зорилгоор “Илч түлш” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд түлээ, мод худалдан борлуулах “Шинэс зах” дээр хямд үнэтэй түлшний модны нөөцийг бүрдүүлж 1000 м3 сажилсан түлээг худалдан борлуулахад бэлэн болгожээ. Иргэд 1 м3 сажилсан түлээг 43.000 төгрөг буюу портер сажилсан түлээг 172.000 төгрөгөөр худалдан авах боломж бүрджээ. Сажилж бэлдсэн түлээг худалдан авснаар иргэд түлээ хөрөөдүүлэх, сажлах зардал хэмнэгдэж байгаа гэнэ.

Тойргийн сумдын ойн мэргэжлийн байгууллагуудаар түлшний модыг газар дээр нь бэлтгүүлэн нөөцийг бүрдүүлсэн бөгөөд нөөцөлсөн түлшний модыг иргэдэд худалдан борлуулах ажил эхэлсэн ажээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?