Бразилын ерөнхийлөгч Дильма Руссефийг засгийн газрынхаа нэрээр хуурамч данс нээсний улмаас огцрууулах эсэх тухай асуудал сүүлийн 5 сарын турш яригдсан. Тэр засгийн газрын мөнгийг хувьдаа ашигласан хэрэгт буруутгагдаж байсан юм. Тэгвэл Бразилын Сенатын танхимын гишүүд санал хураалтаараа Дильма Руссефийн бүрэн эрхийг албан ёсоор түдгэлзүүлэхэд нэгдсэн байна. Сенатын гишүүд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасны дараа дэд ерөнхийлөгч Мишель Темерийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Дильма Руссеф гэм буруугүй гэдгээ нотлон харуулна гэдгээ хэлээд, албан тушаалаас нь түдгэлзүүлж байгааг төрийн эргэлт гэж харж байна гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Мишель Темер: “Ажилтай байх нь хамгийн чухал. Өнөөдөр Бразилын 11 сая гаруй иргэн ажилгүй байна" хэмээн онцлон хэлжээ.
Х.АЯЛГУУ