БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-10-02  

НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар тунхагласан. Манай улс өдгөө 28 дахь жилдээ ахмадын баярыг тэмдэглэж өнгөрүүлж байна.

Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам салбарын үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүлээн авалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дөрвөн сайд асан, арав гаруй удирдалагын албаны ахмадууд болон 20 гаруй яамны мэргэжилтэн байсан буурлууд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Байгаль орчны чиглэлээр Монгол улсын Засгийн гаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, чиглэлээс танилцууллаа.

БОАЖ-ын сайд асан Ц.Адъяасүрэн: “Миний хувьд 1970 оноос өнөөдрийг хүртэл 50 жил байгаль орчины салбарт ажиллаж байна. Өөрийн үр хүүхэд мэт хайрлаж, хамгаалахын төлөө зүтгэсээр ирсэн энэ салбараа удахгүй хөл дээрээ  бат зогсоно гэж итгэж байна. Д.Сарангэрэл сайдыг ажлаа авснаас хойш их үнэлж, баярлаж байгаагаа энд хэлмээр байна. Засгийн газрын гишүүний арвин туршлагатай, удирдах, манлайлах ур чадвартай, хамгийн гол нь сэтгэл зүтгэлтэй ийм хүн манай салбарыг удирдаж байгаа нь баярлууштай юм. Хэдийгээр хийх ажлаа хийсэн ахмад настанууд болсон ч салбартаа өөрийн мэддэг чаддагаа харамгүй зааж, зөвлөхийг

БОАЖ-ын сайд асан: Ц.Батжаргал: “Нэг салбарт хамтран ажиллаж байсан эрхэм нөхөдтэй минь хүлээн авч, уулзалт хийж байгаа БОАЖЯ-ны удирдлагуудад талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Бид төдийгөөс өдий хүртэл гагцхүү байгальтай л ажиллаж ирлээ. Гэтэл өнөөдөр цаг үе, иргэдийн ухамсар, залуу үеийн бодол сэтгэлгээ өөрчлөгдсөн байна. Тиймээс байгаль орчны салбар одоо хүнтэй ажиллах цаг нь болжээ. Байгальиа бид хүний л төлөө хамгаалдаг. Тиймээс иргэдэд ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсар сэтгэлгээнд нөлөөлөх ажлуудыг түлхүү хийхийг салбарынхаа залуу үед захъя.”

Байгаль орчин, аялал жуулчлалын салбартай залуу насаа холбож, эрдэм чадал, оюун ухаан хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж, гавьяаныхаа амралтад байгаа настан буурлууддаа салбарын сайд Д.Сарангэрэл, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нар талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?