АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон авлигын дуулианд холбогджээ. Тэрбээр нөхөр Билл Клинтоны хамтаар Ойрхи-Дорноын лидерүүдээс 100 сая ам.долларыг авсан хэрэгт сэжиглэгдэж байна. “Daily Caller News” сангаас мэдээлснээр тэд Клинтон сангаараа дамжуулан хүний эрхийн тааруу үзүүлэлттэй Кувейт, Саудыг Араб, Оман, Катар зэрэг орны лидерүүдээс мөнгө авдаг байсан гэнэ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос улс төрийн авлигын хэрэгт холбогдуулан Клинтон санг шалгаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Хиллари Клинтон төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан ажилдаа хувийн мэйл хаягаа ашиглаж байсан нь том дуулиан дэгдээсэн юм. Түүний хувийн мейлийг Хятад, ОХУ болон бусад орны тагнуулын агентлагууд хакердсан байх магадлалтай аж. Энэ хэргийг АНУ-ын холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.investors.com/