Бээжин хотын Шаньдун мужид зика вирусийн анхны тохиолдол илэрчээ. Тус мужийн уугуул 29 настай эмэгтэй Венесуэльд аялж явахдаа 5-р сарын 11-ний өдөр халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлсэн бөгөөд тэрээр 13-ны өдөр Бээжинд эргэж ирсэн байна. Ирмэгц нь шинжилгээ хийхэд зика вирусийн халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтүүлжээ. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа учир зика вирус халдварлах боломжгүй хэмээн БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.
А.САЯН